Ээлжит баталгаажуулалтын ажил эхлэв
2018 оны намрын ээлжит баталгаажуулалтын ажил эхлэв аж ахуй нэгж иргэн та хэмжүү хэмжих хэрэгслээ ээлжит намрын баталгаажуулалтанд хамруулаарай.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Аймгийн ЗДТГазрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасаг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын байцаагч нар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, аймаг дахь банкны салбар нэгжүүд зэргийг оролцуулсан “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 10-15 цагийн хооронд Зүүн бүсийн худалдааны төвийн зааланд зохион байгуулна.
Хэлтсийн даргын мэндчилгээ
МЭНДЧИЛГЭЭ
Манай веб сайтаар зочилж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан, бидэнтэй ямагт хамтран, дэмжин ажиллаж байдаг Та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, итгэмжлэл, баталгаажуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл хөдөлмөрт үнэтэй хувь нэмрээ оруулах тул бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Цахим хуудсанд хандаж, хэрэгцээтэй мэдээллээ авч бидэнтэй хамтран ажиллахыг хvсье!
СҮХБААТАР АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
ДУЛМААЖАВЫН ЭРДЭНЭБАТ
Үйлчилгээний сэтгэл ханамж хэр байна вэ?
Нийт санал: 92